Тарваган тахлын үед авах хариу арга хэмжээний дадлага болов

Д.Тулга / Эрүүл мэнд

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автотээврийн шалган нэвтрэх товчоонд “Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед Гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулсан байна.

Дадлага сургуулиар Яармагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Хяналт, шалгалтын ажлын хэсэг автомашины тээшинд тарваганы түүхий мах нуусан байсныг илрүүлсэн цагийн байдал өгч нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс удирдлага зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гал унтраах, Аврах 30 дугаар анги, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, “Гүн тэрэм” ХХК, Зооноз ӨСҮТөв, нийт 7 байгууллагын 107 албан хаагч, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дадлага сургуулийн явцыг шуурхай штабын байранд шууд дамжуулалтын тоног төхөөрөмжөөр дамжуулан зохион байгуулж ажиллажээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.