“Hyundai Motor” компанийн шинэ загварын машин "Prius"-ыг ардаа орхино

Д.Тулга / Орон нутаг

gadaad

“Hyundai Motor” компани хос хөдөлгүүрт шинэ загварын машинаа албан ёсоор танилцуулжээ. “Ioniq” загварын энэхүү шинэ загварын машин нь нэг литр шатахуунаар 22.4 км зам туулах хүчин чадалтай аж. 19 мянган ам.доллараар худалдаалагдаж байгаа “Ioniq” загварын машин нь “Prius”-ийн одоогийн загвараас бага шатахуун зарцуулна гэдгийг батлан хэлжээ. Урьд өмнө нь “Hyundai”-гийн инженерүүд энгийн бензин, дизель түлшээр ажилладаг автомашинуудад өөрчлөлт хийж, хосолмол хөдөлгүүрт загвар бүтээдэг байсан аж. Харин энэ удаад байгаль орчинд ээлтэй автомашин бүтээх зорилгоор “Ioniq” загварыг тусгайлан бүтээсэн байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.