Путины эмч Ирина Николаевна Монголд урилгаар иржээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emch

Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдаж буй “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал, семинарт оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины эмч Монголд иржээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувийн эмчээр ажилладаг анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова Монгол Улсад уригдан ирээд байгаа бөгөөд тэрээр ЭХЭМҮТ, Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Нэгдүгээр амаржих газар, Баянгол эмнэлэг зэрэг томоохон төв эмнэлгүүдийн удирдлагуудтай зангиагүй уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалт 17.30 цагаас Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд энэ үеэр Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчдэд сонирхсон асуудлаар ярилцлага хийх боломжтой аж.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.