Элэгний С вирусын “Harvoni” эмийг хямд үнээр авахаар боллоо

Д.Тулга / Эрүүл мэнд

harvoniЭрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тэрээр “Gilead Sciences” компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтдийн төлөөлөлтэй уулзжээ.

Монгол Улс эмийн журамдаа өөрчлөлт оруулж, Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг түргэвчилсэн аргаар бүртгэхээр болсон. Улмаар өнгөрсөн сард хийсэн эмийн зөвлөлийн хуралдаанаар анхны эмээ бүртгэсэн нь элэгний С вирусыг эмчлэх “Sovaldi” /Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн/ эм байв.

Энэ удаа “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн Европын холбооны орнуудад эмчилгээнд хэрэглэж өндөр үр дүнгээ өгч байгаа дараагийн эм болох “Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.

“Harvoni” эм нь вирусын эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдгээрээ давуу талтай аж. Өдөрт нэг удаа 12-24 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үр дүнд нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогдсон байна.

Уулзалтын үеэр ЭМС-ын сайд хугацаа алдалгүй эмийн зөвлөлийн хурлаар оруулан уг эмийг бүртгэх боломжтойгоо хэлжээ. Улмаар “Gilead Sciences” компанид ирэх сарын эхээр холбогдох материалаа явуулан бүртгүүлэхээр болсон байна.

Мөн ЭМС-ын сайдын зөвшилцөж чадсан хамгийн гол асуудал бол “Harvoni” эмийг өмнө нь бүртгэсэн “Sovaldi” эмийн адил хөнгөлөлттэй үнээр авч ард иргэддээ хүргэх боломжийг бүрдүүлсэн явдал аж. Тус компани “Harvoni” эмийг “Sovaldi” эмэнд үзүүлсэн хөнгөлөлттэй үнээр монголчуудын элэгний эмчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэдгээ онцолжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭharvoni


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.