Нийтийн тээврийн мэдээллийг утаснаасаа авах боломжтой боллоо

Д.Тулга / Орон нутаг

busНийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний “UB SMART BUS” аппликейшин гаргахаар төлөвлөж байгаа талаар бид өмнө мэдээллэж байсан. Тэгвэл тус аппликейшны эхний хувилбар бэлэн болсон байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд энэхүү ажил хийгдэж буй юм.

“UB SMART BUS” аппликейшинээс иргэд нийтийн тээврийн чиглэл болон автобусны буудлуудын мэдээлэл, ойролцоох автобус болон буудлын мэдээлэл, тухайн чиглэлийн эхлэх дуусах цаг, автобусны тоо, хоорондын интервал болон өдөр тутмын мэдээ мэдээллийг авах боломжтой.

Гэвч одоогоор энэхүү аппликейшныг ашиглахын тулд та зөвхөн "Android" үйлдлийн системтэй утастай байж "Play store"-оос татан авах юм. Тун удахгүй "IOS" үйлдлийн системд зориулсан хувилбарыг "Apple store"-д байрлуулах аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.