Тендерийн урилга: Бодь цамхагийн өргөтгөлийн барилга угсралтын ажил

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Огноо 2015 оны 7 сарын 16

Тендер шалгаруулалтын нэр: Бодь цамхагийн өргөтгөлийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Бодь цамхаг ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос Бодь цамхагийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд, жилийн дундаж борлуулалт 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх

- Аудитаар баталгаажуулсан 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайлан ирүүлэх

- Сүүлийн гурван жилд 15-аас дээш давхар барилгын угсралтын ажил хийсэн түүний өртөг: 3,0 тэрбум төгрөгөөс доошгүй байх

- Хийж гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүйг хавсаргасан байх

- Компанийн дэлгэрэнгүй танилцуулга

- Барилгын бэлдэц материалаа өөрийн талбайд бэлтгэх, хязгаарлагдмал талбайд ажиллах боломжтой зөөврийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх, тэдгээрийн товч танилцуулгыг ирүүлэх

- 12-оос дээш давхар барилгад ажиллаж байсан туршлагатай инженер техникийн ажилтнууд, амралтын өдрүүд болон шөнийн цагаар ажиллах боломжтой байх

- Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол гаргаагүй, барилгын ажлын аюулгүй байдлыг иж бүрэн хангах, бэхэлгээ, хамгаалалт хийх саналаа жич гаргаж ирүүлэх

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай, ирүүлэх

Тендерийг 2015 оны 7-р сарын 31-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлэх.

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жигжиджавын гудамж-3 Бодь цамхаг 5-р давхар 505 тоот, утасны дугаар 312335 БОДЬ ЦАМХАГ ХХК


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.