Путин амиа алдсан гэх мэдээлэл цацагдах болов

Д.Тулга / Гадаад мэдээ

putin

ОХУ-ын улс төрийн сөрөг хүчний удирдагч Борис Немцов амиа алдсан хэрэг хэвлэлүүдээр шуугиад удаагүйхэн байхад дахин нэг мэдээлэл цацагдах болсон нь “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин амиа алдсан байж болзошгүй” гэх мэдээлэл юм. Тэрбээр хэд хэдэн дээд хэмжээний уулзалтуудаа цуцалсан бөгөөд олны өмнө гарч ирэлгүй 10 хоногийг өнгөрөөгөөд байна. Путин 15 жил төр барихдаа нэг хоногоос илүү хугацаагаар олны өмнө ил гаралгүй удаж байгаагүй аж. ОХУ-ын ерөнхийлөгчийн талаар хэвлэлүүдээр янз бүрийн таамаг дэвшүүлж эхлэв. Түүний залуу амраг Швецайрьд амаржсан учир түүнийг хүүхэддээ анхаарлаа хандуулж байгаа гэх нэгэн ч байлаа. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Ерөнхийлөгч зүгээр байгаа. Газар аваад байгаа энэ цуурхал хэрээс хэтэрч байна” хэмээн мэдэгдээд байгаа ч одоог хүртэл түүнийг олны өмнө гарахгүй байгаа нь хэвлэлийнхний таамаг үнэн байх вий гэсэн эргэлзээ үүсгэв. Өнөөдөр Путины Киргизстан улсын ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг хэвлэлийнхэн амьсгаа даран хүлээж байна.

-НЬЮ-ЙОРК ПОСТ СОНИНД ПУТИНГ ХОРТ ХАВДАРТАЙ ХЭМЭЭН БИЧИЖ БАЙВ-

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг хорт хавдар туссан талаар өнгөрөгч онд АНУ-ын улсын “Нью-Йорк пост” сонинд бичиж байсан юм. Уг сонинд “Владимир Путин нойр булчирхайн хорт хавдар туссан. Өвчин нь сүүлийн шатандаа орсон учир түүнд гуравхан жилийн нас үлдсэн” хэмээн бичиж байсан. Тэрбээр өөрийн хувийн эмчээрээ 30 гаруй жил эмчлүүлж байгаа юм. Өнгөрөгч оны сүүлээр түүний эмч төрөлх нутагтаа буцсан нь энэхүү мэдээллийг улам бататгасан үйл явдал боллоо хэмээн хэвлэлийнхэн онцолж байв. Өдгөө 62 настай В.Путин 1975-1990 оны хооронд хуучнаар ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын Гадаад тагнуул хариуцсан 1-р хэлтэст алба хааж байх үедээ өвчин тусч даамжирсаар хорт хавдар болсон талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж байлаа. Гэвч уг мэдээллийн хариуд Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын ерөнхийлөгч ямар ч хорт хавдар тусаагүй. Энэ бол АНУ-ын зүгээс зориудаар тараасан сенсаци” хэмээн няцааж байв. Одоогоор Путин олны өмнө өөрийн биеэр ил гарахаас нааш хэвлэлийнхэн энэ явдлыг үнэн гэж итгэсээр байх бололтой.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.