Тавантолгойн төслийг саадгүй хэрэгжүүлэх зөвлөмж өгчээ

Д.Тулга / Эдийн засаг

үндэсний аюулгүй байдал

Тавантолгой төслийн хэлэлцээг сар шинээс өмнө дуусгах талаар ажлын хэсгийнхэн ярьж байсан билээ. Энэ даваа гаригт Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Тавантолгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г авч хэлэлцсэн байна. Хэлэлцээний хугацаанд Консорциумын талтай нийтдээ 26 удаагийн уулзалт хийсэн байна. Дэд ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Засгийн газрын түвшинд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессийн гэрээний төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Улмаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс дараах зөвлөмжийг Засгийн газарт өгчээ. Үүнд УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж,Төслийг саадгүй хэрэгжүүлэх,Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, Иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой ХК-ий хувьцааг эдийн засгийн Эргэлтэд оруулах, Хэлэлцээний явц үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулж байх үүрэг өгсөн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.