СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шавжинд хазуулсан иргэн амиа алдсаныг НЭМГ-аас батлав

Д.Тулга / Эрүүл мэнд

Сүхбаатар аймагт шавжинд хатгуулснаас нас барсан тхоиолдол гарсан талаарх мэдээлэл өчигдөр сошиал сувгаар тарсан. Энэхүү мэдээллийг өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс баталж байна. Тодруулбал тус хүрээлэнд ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шавжинд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гурван хүн эмнэлэгт хандсан талаар мэдээлжээ. Тэдний хоёр нь сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа бол нэг хүн нас барсан байна.

Тодруулбал Сүхаатар аймгийн Эрдэнэцагаан суманд "Хадтай ширээ" нутагт А гэгч нь хорхойд хүзүүгээ хазуулж битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн байна. Ингээд аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж түргэнээр гэмтэлийн эмнэлэгт очоод нас барсан талаар эх сурвалж мэдээлж байна. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь 21 хоногийн дараа гарах юм байна.

Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна. Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.

Урьдчилан сэргийлэлт

-Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

Авах арга хэмжээ:

-Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгах,

-Ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулах

-Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчих

-Том хэмжээний шарх үүссэн, цус алдаж байгаа үед угааж цэвэрлэх аргыг хэрэглэхгүй. Яаралтай эмнэлэгт очих

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.