00:39 ЦАГТ: Хүүхдүүд цахилгаан соронзон дурантай хиймэл дагуултай холбогдлоо

Д.Тулга / Орон нутаг

hiimel daguulНийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Энэхүү төсөл нь хиймэл дагуулын хэрэглээг сэтгэн бодож санаа гаргахаас эхлүүлээд, хийж бүтээх гэсэн цогц үйлдлээр сурагч, оюутан, хүүхэд залуусыг хиймэл дагуул, сансрын салбартай ойртуулж, олон улсад өрсөлдөх чадвартай мөрөөдөл бүхий бие хүн болгох зорилготой аж.

Энэ төсөлд хамрагдаж буй хүүхдүүд өнгөрсөн шөнө 00:39 цагийн орчимд Ю.Цэдэнбалын хөшөөний урд Улаанбаатар хотын тэнгэрийн зүүн зүгт нисэн өнгөрөх хиймэл дагуултай холбоо тогтоолоо. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад сансрын салбар, танин мэдэхүй, оюун ухаанлаг байдлыг түгээн, дэлхийд танигдах нэгэн боломж бий болохоос гадна өндөр хөгжилтэй аль ч улсын хүүхэд залуустай өрсөлдөх чадвартай гэсэн өөрсдийн бахархалтай болно гэдгийг төслийг санаачлагчид онцоллоо.

Багш А.Ганбаяр:

-ХҮҮХДҮҮД ЦАХИЛГААН СОРОНЗОН ДУРАНТАЙ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХОЛБОГДЛОО-

-Өнөөдөр хүүхдүүд хиймэл дагуултай холбоо тогтоож байна. Та үүнийг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Японы сансрын хүрээлэнгийн газрын байрлалыг тандах цахилгаан соронзон дурантай хиймэл дагуултай холбогдлоо. Тэр нь цахилгаан соронзон дурангаар хардаг учраас төмрөн технологи хийж, хиймэл дагуул цахилгаан соронзон долгион цацах үед энэ төмөр технологи өөр дээрээ ойлгоод камерт гэрэлтэй цэг болж харагдаж буй юм. “V” үсэгтэй техник байгааг харж байгаа байх. Ингэснээр яг энэ хэлбэрээр сансарт харагдана гэсэн үг юм.

-Хүүхдүүдэд ингэж ажиллах нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ бол Монголдоо анх удаагийн туршилт. Энэ хичээлийг Японы дунд сургуулийн хүүхдүүдэд ордог юм. Тиймээс энэ жил яг онолыг нь үзэж байгаа хүүхдүүдэд зааж өгөөд дараа жилээс бага, дунд сургуулийн дүү нартаа зааж өгөөд цаашид уламжлаад явах юм. Яг өнөөдрийн туршилтад оролцож байгаа манай хүүхдүүд бүгд ахлах сургуулийн аравдугаар ангийн хүүхдүүд. Яг энэ ангид цахилгаан соронзон долгионы онолыг заадаг юм. Энэ цахилгаан соронзон долгионыг ашиглаад зураг авдаг дурантай хиймэл дагуул ирээд тэндээс зураг авлаа, тэр нь цэг болж харагдахаар хүүхдүүдийн үзэж буй онол зөв юмаа гэдгийг батлаж өгөх нэг талын хичээл юм. Энэ технологи бол маш энгийн. Гол нь хүүхдүүдээр бие даалгаж хийлгэх хамгийн чухал. Өнөөдөр хамгийн ойрдоо 700 км ойртлоо.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАНhiimel daguul

hiimel daguulhiimel daguul

hiimel daguul

hiimel daguul

hiimel daguul

hiimel daguul

hiimel daguul

hiimel daguul

hiimel daguul


Сэтгэгдэл

FpaQW [213.139.229.5] 2021-01-11 03:41:19

Medicine information leaflet. Effects of Drug Abuse. <a href="https://prednisone4u.top">how to get cheap prednisone pills</a> in the USA. Some trends of drug. Read here. <a href=https://monkeybit.it/legends-of-runeterra-cosmic-creation-review-parte-due/#comment-7051>All about meds.</a> <a href=https://wholesalemedicalsuppliers.com/product/16-inch-steel-wheelchair-fixed-arms-and-footrests/#comment-53944>All news about pills.</a> <a href=http://www.universozelda.com/wiki/index.php/Discusi%C3%B3n:Hyrule_Warriors:_Definitive_Edition>Actual news about medicines.</a> 2495912


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.