Б.Чимидийн нэрэмжит шагналыг Д.Лүндээжанцанд гардууллаа

Д.Тулга / Хууль

УИХ-ын дарга З.Энхболд Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд шагнал гардуулжээ. Энхүү шагналын эзнээр УИХ-ын гишүүд Д.Лүндээжанцан тодорсон байна. УИХ-ын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагналыг түүнд гардууллаа. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан. Энэхүү журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Ж.МАРАЛ



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:07


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.