"Шилэн" СӨХ-тэй болно

Д.Тулга / Энтертайнмент

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг нь ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо, СӨХ-той холбоо бүхий асуудлуудын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгах санаачилга гаргажээ. Ингэхдээ "МАНАЙ СӨХ" фэйсбүүк хуудсыг нээж, Баянгол дүүргийн СӨХ-дын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Улмаар тус дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгаа хоёр СӨХ-ны үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгч ажилласан байна.

Хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ийнхөө үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, СӨХ-тэй холбоотой хураагдаж байгаа төлбөр мөнгө тодорхой бус байгаагаас оршин суугчид болон СӨХ-ны дунд үл ойлголцох асуудал гарсаар байгааг ингэж зохицуулж, СӨХ-ны үйл ажиллагааг оршин суугчдад ил тод "шилэн" байхаар зохицуулжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.