Тендерийн урилга: Нүүрс хүчлийн хий худалдан авах

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2016 оны 02 сарын 23

Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс хүчлийн хий худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ИХ-2016/14-011

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нүүрс хүчлийн хий нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримт бичгийн төлбөрийг Голомт банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 4001022146 тоот дансанд төлсөн байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны одрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны одрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр, 347 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-73774, Факс: 01-352-73686
Вэб сайт: www.erdenetmc.mn, Е-mail: myagmarkhand@erdenetmc.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.