Зарим аймгуудын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалт

Д.Тулга / Энтертайнмент

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу:

Булган, Говь-Алтай, Орхон, Төв, Хэнтий, Төв аймгийн Заамар, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага болон ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Сонгон шалгаруулалтыг 2016 оны 03 дугаар сарын 10,11-ний өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын бүртгэл:

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Хөдөлмөрийн яамны 101 тоот өрөөнд 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 08.30-12.30, 13.30-17.30 цагуудад хүлээн авч, бүртгэнэ.

Сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцах бөгөөд шалгалт өгөх иргэний үйлчилгээний зардал 10000 /арван мянган/ төгрөг байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. Төрийн албан хаагчийн анкет Маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3. Иргэний үнэмлэх;

4. Ажил байдлын тодорхойлолт;

5. 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;

6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх /Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийн хуулбар, эх хувийн хамт;

7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулага /А-4 хэмжээтэй бичгий цаасан дээр 2 хуудаст багтаан компьютерээр бичсэн байна/;

8. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх /тухайн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг хэрхэн үр өгөөжтэй байлгах гэх мэт/.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, яамны www.mol.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой.

ХАРИЛЦАХ УТАС: 62263022

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.