Монгол цэргүүд ОХУ-ын Ялалтын баярт оролцоно

Д.Тулга / Нийгэм

jagsaal

Ирэх тавдугаар сард ОХУ Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Энэхүү баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагч оролцож, цэргийн сүрт жагсаалыг гайхуулахаар болжээ. Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон байсан орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчилэн олон орны цэргүүд оролцох юм байна.

Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байгаа аж. Ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан парад алхах офицер, ахлагч нарын бэлтгэлийн явцтай танилцах юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.