Захиргааны ажилтан ажилд авна

Д.Тулга / Энтертайнмент

Сентеррагоүлд Монголия ХХК

"Сентеррагоулд Монголия” ХХК нь Улаанбаатар хотол баирлах тус компанийн төв оффист ажиллах Захиргааны ажилтан шалгаруулж ажилд авна. Тус ажлын байр нь Даваагаас Баасан гарагуудад ердийн ажлын цагийн хуваариар ажиллах үндсэн ажлын байр болно.

Үндсэн ажил үүрэг:

• Компанийн байр талбайн ашиглалт, түүний хувиарлалт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, шаардлагатай засвар үйлчилгээний ажил зэрэг захиргаа, аж ахуйн албаны чиг үүргүүдийг холбогдох журам болон төсвийн хүрээнд зохион байгуулах, төлөвлөх

• Захиргааны хэсэгтэй холбогдох сарын болон улирлын тайлангууд гаргах жилийн төсвийг гаргахад оролцох

• Гадаад ажилтнууд тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн МУ-д оршин суухтай холбогдох бүх төрлийн зөвшөөрөл ба холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтийг хариуцах

• Гадаад ажилтнуудын аялалтай холбоотой тийзийн болон зочид буудлын захиалга хийх, онгоцны буудлаас тосох, хүрэх ажлыг зохицуулах

• Гадаад ажилтнуудын орон байрны түрээс, гэрээний асуудлыг хариуцах

• УБ оффисын тээврийн хэрэгслүүдийн засвар үйлчилгээг төлөвлөх, явуулах, холбогдох журмын хэрэгжилтийг хянах, сайжруулах, даатгалд хамруулах

• Офиссын жолооч нарын өдөр тутмын ажил үүргийг чиглүүлэх. хувиарлах, хянах.

• Аюулгүй ажиллагааны хурал, ажлын байрны үзлэгийг явуулах, хариу арга хэмжээ авах

Мэргэжил, туршлага:

• Бизнесийн удирдлага зсвэл холбогдох бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн;

• Захиргаа, аж ахуйн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;

• Уул уурхайн салбарт захиргаа, удирдлагын чиглэлээр гадаад мэргэжилтнүүдтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар, мэргэшил:

• Англи хэлний өндөр мэдлэгтэй;

• Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;

• Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй;

• Бичиж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, тайлагнах, зохион байгуулах чадвартай байх;

• Багаар хамтарч ажиллах чадвартай;

• Харилцааны өндөр ур чадвартай байх;

Дээрх ажлыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа өргөдлийн хамтаар cgm@centerragold.mn цахим шууданппйн хаягаар, эсвэл Бодь цамхагийн 1-р давхарын хүлээн авах дээр “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн Хүний нөөцинн хэлтэст хаяглан 2016 оны 3-р сарын 4-ний дотор ирүүлнэ үү.

Зөвхөн сонгогдсон өргөдөл гаргагчидтай холбогдох болохыг анхаарна уу.

Хаяг: Бодь цомхаг, XI давхар, Чингисийн талбай, Чингэлтэй дүүрэг, ш/х 223,
Улаанбаатар-15160 Утас: 31-77-98. Факс (976-11) 31-61-00


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.