Түргэн тусламжийн машин гардуулан өгөв

Д.Тулга / Эрүүл мэнд

mashin2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2,1 тэрбум төгрөгийн “Түргэн тусламжийн тоноглогдсон автомашин” нийлүүлэх, мөн ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих эмнэлгүүдийг бэхжүүлэхэд 750.0 сая иений төсөл хэрэгжиж байгаагийн эхний ээлжийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Фукасава Хироши, Япон улсын Жикс /JICS/ болон Иточу /ITOCHU/ корпорацийн төлөөлөгчид, ЭМСЯ-ны холбогдох албаны хүмүүс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг судалгаанд үндэслэн нэн түрүүнд шаардлагатай аймгуудад Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар хуваарилжээ. Тодруулбал, өнөөдөр 13 аймгийн эрүүл мэндийн (Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг) байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Уг автомашин нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Түүнчлэн хүлээн авагч байгууллагын эмч, инженер, жолооч нар 2 өдрийн сургалтад хамрагдаж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшин, автомашинаа авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтдээ 1101 автомашин ашиглагдаж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана” гэж тусгагдсан байдаг.

Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин, өндөр хүчин чадалтай, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:58


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.