Тендерийн урилга: Диспетчерийн хяналт удирдлагын системийг өргөтгөх ажил

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2016 оны 03-р сарын 08

Тендер шалгаруулалтын нэр: Диспетчерийн хяналт удирдлагын системийг өргөтгөх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ТС-02/2016

“УБЦТС’’ ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Диспетчерийн хяналт удирдлагын системийг өргөтгөх ажилд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБ-ны УБЦТ С ХК-ийн тендерийн данс болох 406005918 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2.0 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний 15 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний 15 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо.Чингисийн өргөн чөлөө-45.
УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот. Хангамж үйлчилгээний алба
Утас: 342420+157, 88083284 Факс: 976-341852


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.