Найруулагч Н.Наранбаатар ард түмний хандиваар жүжиг тавина гэв

Д.Тулга / Нүүр

naranbaatar

Монгол Улсын төрийн соёрхолт, Найруулагч Н.Наранбаатар Улсын драмын эрдмийн театртаа нэлээдгүй том хөрөнгө оруулалт хийх аргыг сэдэж олжээ. Тэрээр 800 сая төгрөгийн өртөгтэй Бурхан буддагийн талаар өгүүлэх “Үнэний хаан Будда” жүжгийг тоглох гэж байгаа аж. Уг жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичжээ. “Үнэний хаан Будда” жүжгийг тоглоход 600-аад сая төгрөгийн тоног төхөөрөмж хэрэглэхээр төлөвлөсөн байна. Н.Наранбаатар найруулагч энэхүү мөнгийг сүсэгтэн олны хандиваар босгоно гэдгээ хэллээ. Тэрээр орчин үеийн өндөр үнэтэй техник, технологийг жүжигтээ ашиглаад тэдгээр техникүүд нь театрын өмч болон үлдэнэ гэв. Тэрээр Далай ламтай уулзаж жүжгийнхээ талаар зөвлөгөө авсан гэнэ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.