Криштиану Роналдо гурав дахь удаагаа “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Д.Тулга / Спорт

Швейцарийн Цюрих хотноо 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр дөрвөн удаа шалгарч байсан байсан Аргентиний Лионель Месси (Барселона), хоёр удаагийн шагналт Португалийн Криштиану Роналду (Реал Мадрид), 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер (Бавари) нар шилдгийн төлөө өрсөлдсөн юм. Ийнхүү 2014 оны “Алтан бөмбөг”-ийн эзнээр Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын довтлогч Криштиану Роналдо тодорлоо. Тэрээр энэ эрхэм хүндтэй шагналыг гурав дахиа хүртэж байна.

Криштиану Роналдо 2014 онд 43 тоглолтод оролцохдоо 52 гоолыг оруулжээ. Тэрээр шагнал гардахдаа "Миний ерөнхийлөгч, миний дасгалжуулагч болон "Реал Мадрид"-ын төлөө саналаа өгсөн бүх хүмүүст талархаж байна. Энэ жил үнэхээр мартагдашгүй болж үлдлээ. Энэ цом бол үнэхээр онцгой юм." гэсэн байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:00

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.