Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нарт холбогдох хэргийг эцэслэнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

malaysiaОдоогоос есөн жилийн өмнө буюу 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Малайз улсын Силангор мужийн Субам дам гэх ойд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү аллагыг тус улсын Азилах Хадри, Сирул Азхар Умар хэмээх хоёр цагдаа гардан үйлдсэн нь тогтоогдож, тэдэнд цаазын ял оноосон билээ. Өнөөдөр дээрх цагдаа нарт холбогдох хэргийг Холбооны шүүхээр эцэслэн шүүн хэлэлцэнэ гэж Today online мэдээлжээ.

2009 онд анхан шатны шүүхээс тэдэнд цаазын ял оноосон. Харин хэргийн гол буруутан буюу захиалагч гэгдэх Р.Багинда цагаатгагдсан байдаг. Ш.Алтантуяагийн амийг хөнөөх үед Р.Багинда нь Малайзын одоогийн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан аж.

Яллагч тал гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн тусгай албаны хоёр ажилтан асныг цагаатгахын эсрэг давж заалдахыг Малайзын шүүх зөвшөөрөх эсэхээс шалтгаалан Монгол Улсын иргэний амь насыг хохироосон хэргийг эцэслэх эсэх нь тодорхой болох юм байна.

Есөн жилийн өмнө Монголын иргэн эмэгтэй амиа алдсан хэргээр дээрх цагдаа нар хариуцлага хүлээх эсэх шийдвэрийг Ерөнхий шүүгч Тун Арифин Закариа тэргүүтэй таван шүүгч гаргах ажээ. Тэд өнгөрсөн зургадугаар сард давж заалдах хүсэлт хүлээн авсан байна. Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай холбоотой хүн оролцсон байж болзошгүй байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.