Ноён уулаа аврахын төлөө тэмцэнэ гэв

Д.Тулга / Технологи

Ноён уул нь Хүннүгийн үеийн арван гурван хаадын шарил, том жижиг 200 гаруй булш бунхан болон эртнээс шүтэж ирсэн үнэлшгүй үнэт олдворууд байдаг газар юм. Энэхүү түүхийн үнэт өв болсон нутагт "Сентра Гоулд" компани алтыг нь ухахаар төлөвлөж байгааг эсэргүүцсэн хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хуралд 2200 жилийн түүхтэй Хүннү гүрний хаад, ноёд, язгууртны булш хадгалагдаж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён Хайрхан уулаа хамгаалан авч үлдэх талаар нутгийн ард иргэд болон Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, түүхийн ухааны доктор Б.Балжинням, байгаль орчны иргэний зөвлөлийн Ж.Ганбаатар нарын хүмүүс оролцож мэдээлэл хийв.

Тэд хэлэхдээ “Сентра Гоулд компани нь Монголын байгаль орчны хуулийг зөрчиж ойр орчин, ой модоо цэвэрлэхгүй удсанаас болж ойр хавь нь бохирдож, эмийн ургамал устахад хүрсэн. Түүнчлэн Будангийн гол, Балжийн голууд энэ компанийн буруугаас болж ширгэж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул иргэд ба төрийн бус байгууллагууд нэгдэж аймгийн хэмжээнд буш улсын хэмжээнд тууштай тэмцэж Ноён уулаа, Хүннүгийн үеийн үнэт олдворуудаа хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээнэ” хэмээлээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.