Ким Чен Ун заль гаргаж байна гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Ардчилсан Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ-гийн уулзах хүсэлтийг хүлээн авч байгаа бололтой. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ хоёр улсын эв найрамдлыг бодож Хойд Солонгосын цөмийн туршилтыг зогсооход хоёр тал яриа хэлэлцээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа олон нийтийн телевизээр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгджээ. Үүнд Ким Чен Уны зүгээс хариу мэдэгдэл хийгээгүй ч нааштайгаар хүлээж авах талаар Солонгосын хэвлэлүүд онцлоод байна. Оны өмнөхөн Өмнөд Солонгостой өндөр түвшний яриа хэлэлцээ хийж болох юм хэмээн мэдэгдэж байсантай холбоотой. Үүнд олон улсын ажиглагчид төдий л үнэмшилтэй хандсангүй. Учир нь “Инчоны наадмын үеэр Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёр нэг туган дор зогсоно гэсэн сенсаци тарьж, түүнээс хойш Өмнөд Солонгостой хэд хэдэн удаа хэлэлцээ хийнэ гэж ярьж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг өлсгөлөнд нэрвэгдсэн улсруугаа хандуулж тусламж, дэмжлэг авах гэсэн оролдлого” хэмээн үзээд байгаа юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:00


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.