Эбола вирусын тархалт буурах төлөвтэй байна

Д.Тулга / Гадаад мэдээ

ebola“Эбола”-гийн халдварын тохиолдлын тоо өдөр бүр буурч байгаа учир уг вирусын тархалтыг ойрын хугацаанд хяналтдаа авч магадгүй гэж АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих төвийн тэргүүн Том Фрайден мэдээлжээ. “Одоогийн байдлаар тархалтын түвшин бага байгаа нь хамгийн өндөр эрсдэл дагуулж байна. Энэ нь халдварын шинэ тархалт хэдийд ч дэгдэж магадгүй гэсэн үг юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдүгээр сарын 12-ны өдрийн мэдээллээр, илүү хүнд байдалтай байгаа гурван орон болох Гвиней, Либери, Сьерра-Леонд 21 мянга гаруй хүн халдвар авсны 10 мянга нь Сьерра-Леон улсад ногдож байгаа аж. Үхлийн аюултай вирусын халдвараар 8371 хүн нас барсны 3500 гаруй нь Либерийн иргэд юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:50

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.