С.Бямбацогт: Унааны зардлаасаа татгалзахыг бусад гишүүд, төрийн байгууллагуудад уриалж байна

Д.Тулга / Улстөр

Byambatsogt*

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Эдийн засгаа босгоход МАН-ын стандартын бус онцгой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнд зориулсан тодорхой саналууд байна уу?

-Бид Засгийн газартай хамтрахдаа зөв бодлогоыг дэмжиж буруу зүйлд шүүмжлэлтэй хандана гэдгээ хэлсэн. Тиймээс манай бүлгээс хямралыг давах төлөвлөгөө гаргаж УИХ-д яаралтай оруулж ирэхийг шаардаж байсан. Одоо болтол орж ирэхгүй байгаа учраас МАН-ын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлуудыг цогцоор нь авч үзсэн хямралын эсрэг төлөвлөгөөг боловсруулахаар болсон. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, ажиллахаар болсон.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн таазыг ДНБ-ын 60 хувьд хүргэхийг тусгасан байна. Үүнийг дэмжиж байна уу?

-МАН-ын бүлэг мөн л засагт хамтран ажиллах гэрээндээ өрийн таазыг нэмэхгүй гэж тусгасан. Гэвч Засгийн газраас өрийн таацын хэмжээг 70 хувьд хүргэхээр УИХ-д оруулж ирсэн бид дэмжээгүй. Одоо 60 хувьд хүргэхээр дахин өргөн барилаа. Харин өнөөгийн бодит байдалд 58.2 хувьд хүрсэн байгаа. Тиймээс нэгэнт хүрсэн байгаа түвшинг хүлээж зөвшөөрөхөөс өөр аргаггүй боллоо.

-Өрийн хэмжээ 58.2 хувьд хүрсэн гэдэг бодит тоо мөн үү?

-Өрийн хэмжээ хүн болгон эргэлзэхээр байгаа нь үнэн. Унтаад босоод ирэхэд л өсгөж хэлээд байхаар хэн ч эргэлзэхээр байгаа биз дээ. Тиймээс одоогийн авсан өрөө дараа нь нэхэхээр нь үйлдвэрлэгчдийн тавьсан шаардлагын дагуу шилжүүлж өгье. Тэгээд өрийн эцсийн хэмжээ ямар байгааг тооцож тогтоох хэрэгтэй.

-Гишүүд өөрсдөөсөө эхэлж унааны мөнгө зэргээ хэмнэх уриалга гаргаж байна. Харин МАН-ын гишүүдийн зүгээс өөрсдөө хэрхэн үлгэрлэн харуулах вэ?

-Гишүүдийн унааны нэг сарын зардал 500 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл нэг гишүүний зургаан сая төгрөг болно. Тэгэхээр 26 гишүүнийх нийлээд 150 сая болно. МАН-ын бүлгийн бүх гишүүд үүнээсээ татгалзана. Чуулганаар төсөв хэлэлцэх үеэр бид энэхүү зардлаа хасуулна.

-Энэхүү гаргаж буй санаачлагаа бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх юм уу?

-Санаачлагаа бид үндсэндээ хямралыг давах хугацаанд хэрэгжинэ. Эдийн засгийн хямралыг богино хугацаанд, хохирол багатай даван туулах зорилгоор бид хэрэгжүүлж байгаа. Бидний санаачлагыг УИХ-ын бусад гишүүд дэмжих юм бол 500-600 сая төгрөг хэмнэгдэнэ. Мөн бусад Төрийн байгууллагуудыг ч гэсэн уриалж байгаа.

-УИХ-ын бүх гишүүд 90 сая төгрөг авдаг. Үүнийг тойроггүй гишүүдэд өгөх хэрэг байгаа юм уу. Үүнийг уриалгадаа тусгаж хасуулах боломж бий юу?

-90 сая гэсэн тоо байдаггүй ээ. Энэ нь УИХ-ын гишүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулах, Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд, тойрогтоо ажиллахад, хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд зориулсан тодорхой зардал төсөвт суусан байдаг. Үүнээсээ унааны зардлаа хасахаар оруулж ирж байна.

-Татвар нэмэхэд иргэдэд хэр хэмжээний дарамт ирэхийг тооцоолсон зүйл бий юу?

-Засгийн газраас хотын татвар, хөрөнгийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Харин нөгөө талдаа орлогыг нь тооцож төлөвлөж оруулж ирээгүй. Татвар нэмэгдүүлснээс олох орлогоо юунд зарцуулахаа тооцоолоогүй. Мөн хямрал хүндрэлийг татвар нэмэх замаар биш, татвар төлөгчдөө дэмжиж байж хямралаас гардаг. Гэтэл тооцоо судалгаагүй оруулж ирсэн учир бид татвар нэмэхийг дэмжихгүй.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.