Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэж юу вэ

Д.Тулга / Хууль

uih

Засгийн газрын хуралдаанаар удаан яригдсан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн бодит мэдээллээ татвараас нуух нь бий. Үүнээс гарах арга нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль юм. Энэ хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засаг, орлогыг ил болгох ач холбогдолтой.

Уг хуулийн ерөнхий агуулга нь хувь хүн, аж ахуй нэгж хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дураараа илчилсэн тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа хэлтрүүлэх юм. Зах зээлийн эдийн засагт шилжиж, хүн бүр өөрийн чадлаар бизнесээ босгож, татвар, санхүү бүртгэлийн талаар нарийн ойлголтгүй байгаа энэ үед цагаа олсон хууль гэж болно. Энэ нь төрөөс иргэн болон аж ахуй нэгжид өршөөл үзүүлж, бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа юм. Уг хууль хэрэгжих хугацаанд нууж хаасан хөрөнгө, орлого, ашгаа ил болгож, санхүүгийн тайлан, бүртгэлээ цэгцлээд авах хэрэгтэйг албаны хүмүүс сануулж байлаа.

Хуулийн төсөл батлагдахаас өмнө Эрүүгийн хуулийн 158, 158-ийн 1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна. Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.

Эдийн засгийн өршөөлд хамрагдах хуулийн зүйл ангиудад:

- Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл. Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих

- Эрүүгийн хуулийн 1581 дүгээр зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих

- Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл. Аудитын тухай хууль тогтоомж зөрчих

- Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйл. Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх

- Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх

- Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах

- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих

- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4З дугаар зүйл. Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журам зөрчих зэрэг хуулийн заалтуудыг хамруулан ойлгож болох юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.