СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 48 хүн усанд осолдож, амиа алдлаа

Д.Тулга / Эрүүл мэнд

golУрин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор гол усанд санаатай болон санамсаргүй байдлаар орж амиа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Улмаар цагдаа болон онцгой байдлын албанаас ард иргэдэд анхаарал сэрэмжлүүлгийг байнга хүргэж байгаа ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгэн усанд осолдсон, үйсэн гэх мэдээлэл ч тасрахаа болив.

Өнгөрсөн баяр наадмын эхний өдөр буюу энэ сарын 11-нд л гэхэд дөрвөн иргэн усанд осолдож алтан амиа алдсан талаарх мэдээллийг манай сайт хүргэсэн. Гэтэл энэ тоо дахин таваар нэмэгджээ. Тодруулбал баяр наадам, амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд хоёр, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нэг, Шаамар суманд нэг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэг, Налайх дүүрэг хоёр, Хан-Уул дүүрэгт хоёр, нийт есөн хүн санамсар, болгоомжгүй байдлаасаа усанд живж амь насаа алджээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт энэ сарын 13-ны өдөр аянга буусны улмаас нэг иргэн нас барж, нэг хүүхэд түлэгджээ.

gol

-ТЭДНИЙ 12 НЬ ХҮҮХЭД БАЙЖЭЭ-

Ийнхүү он гарсаар өдийг хүртэл усны ослын золгүй тохиолдол 12 аймгийн 28 сум, нийслэлийн гурван дүүрэгт бүртгэгдэж, нийт 48 хүн амиа алдсан харамсалтай тоо гарч байна. Тэдний 12 нь хүүхэд байсан бол насанд хүрсэн 36 хүн байжээ.

Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлуудын шалтгаан нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орсноос болсон гэдгийг албаныхан хэлж байна. Иймд голын сав болон голын эрэг дагуу сууршиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.