Хууль бусаар агнасан амьтны эд эрхтнийг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Д.Тулга / Хууль

Энэ сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар Замын үүдийн 276-р галт тэрэгний 25-р вагонд ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Одоогийн байдлаар Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ хэргийг шалгаж байна. Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байна. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.