Ц.Оюундарь МСЭ-ийн дэд ерөнхийлөгч болжээ

Д.Тулга / Улстөр

oyundariМҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч болжээ. Тэрбээр энэ сарын 5-нд Монголын сэтгүүлчдийн эвлэлд хандан Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлтээ гаргасан бөгөөд түүний хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонх нь дэмжиж, хүлээн авчээ.

Ц.Оюундарь 2011 онд хуралдсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит их хурлаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Гэвч УИХ-д нэр дэвших болсон тул 2012 оны тавдугаар сард өөрөө хүсэлт гарган уг албан тушаалаас түдгэлзээд байсан билээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.