“Монгол наадам цогцолбор”-т төсөвлөсөн 2.2 тэрбумыг танахаар болжээ

Д.Тулга / Нийгэм

naadam

Өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Монгол наадам” цогцолборын 2015 оны хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажилд энэ жил 2.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар цогцолборын дарга П.Цогтбаатар танилцуулжээ.

Энэхүү хөрөнгөөр морь барианы газарт хайсан хашаа, стандартад нийцсэн морины уяа, автомашины зогсоол барьж, тайз, өргөн дэлгэц худалдан авахаар төлөвлөсөн байна. Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Монгол наадам цогцолбороо дэмжиж бүтээн байгуулалт хийх нь зүйн хэрэг. Гэхдээ хийх гэж байгаа зүйлүүд чинь хэтэрхий аж ахуйн чанартай байна. Энэ бүхэнд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, тэднээр шийдүүлж, тэдэнд орлого олох боломж нээж өгч болно шүү дээ” хэмээсэн тул төлөвлөсөн 2.2 тэрбум төгрөгөөс хасах санал гаргажээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.