Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийг бүртгэж эхэллээ

Д.Тулга / Технологи

Манай улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20,9 га талбайд өргөдлийн журмаар, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийшэх хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.

Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд нь Ашигт малтмалын газарт бүртгүүлж тусгай VPN төхөөрөмж худалдан авах юм байна. Мөн Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч байх ёстой аж. Энэхүү төхөөрөмжийн ашиглалтын үнэ долоо хоногийн 500 мянган төгрөг, нэг сарын 2 сая төгрөг байх юм байна. Ингэснээр хөндлөнгийн этгээдийн оролцоогүйгээр холбогдох мэдээ мэдээллүүдийг авах, Ашигт малтмалын газраас цахим мэдээллүүдийг илгээх боломжтой болох аж. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэж эхлэх аж.

Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ-т хүрэлцэн ирж бүртгэл хийлгэх шаардлагатай юм. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд нь дараах бүртгэлийн хуудсыг бөглөх ёстой аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.