С.Шаарийбуу: Хэрэгтний нэгийг алдчихсан гэсэн

Д.Тулга / Нийгэм

altantuyaӨнөөдөр Малайзын Холбооны шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутган, ялын дээд хэмжээ оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээ мэдээлсэн билээ. Хохирогчийн аав С.Шаарийбуу гэмт этгээдүүдийг олж илрүүлэх, тэдэнд зохих ёсны хуулийн хариуцлага тооцуулахын төлөө уйгагүй хөөцөлдсөн.

Хэвлэлд мэдээлсэнчлэн тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэдэгт тэрээр итгэл муутай байгаа бололтой. С.Шаарийбуу шүүх хурлын мэдээллийг хоёр өдрийн өмнөөс авч байсан аж. Тэрээр охиных нь аминд хүрсэн гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүний нэгийг алдчихсан, одоо болтол олоогүй, хайж байгаа гэсэн мэдээлэл авчээ.

Хэрэг гарсны дараахан Нажиб Разакийн сөрөг хүчнийхэн түүнтэй холбоо барьсан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ надад тусалж, хоёр ч удаа Малайз руу явж, мэдээлэл хийжээ.

Малайзын талаас томилогдсон өмгөөлөгч түүнтэй нэг удаа ирж уулзсан байна. Энэ хэрэгт Монголын Засгийн газар, холбогдох яамд даанч “хөдөлж” өгөөгүй. Манай улсад хүнийхээ төлөө, иргэнийхээ төлөө гэх юм алга хэмээн сэтгэл дундуур явдгаа тэрээр нуугаагүй юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:27

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:23


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.