Ким Чен Ун ОХУ-д айлчлахаар болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Ирэх тавдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-д айлчлахыг зөвшөөрсөн тухай Өмнөд Солонгосын “The Korea Herald” сонинд дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

“Ким Чен Уныг ОХУ-д айлчлуулах урилгад Умард Солонгос нааштай хариу өгсөн нь нотлогдсон” гэж эх сурвалж мэдээлсэн байна. Энэ нь Ким Жөн Уны төрийн тэргүүний хувьд гадаадад хийх анхны айлчлал болох юм. Тэрбээр Умард Солонгосыг 2011 оны 11 дүгээр сараас удирдаж байгаа билээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд Москвад болох аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцох урилгыг Умард Солонгосын удирдагчид илгээсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг хоёр өдрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков нотолсон билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:20

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.