Байгаль нуурын усны түвшин буурчээ

Д.Тулга / Технологи

Байгаль нуурын усны түвшин 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 40 см-ээр буурсан болохыг Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн В.Наговицины зохион байгуулсан зөвлөгөөн дээр онцолжээ. Усны түвшин буусан явдал нь 60 жилд тохиож буй анхны тохиолдол аж.

Өнгөрсөн жил “Иркутскэнерго” нийгэмлэг Байгал нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулснаас үүдэн ийнхүү усны түвшин буурахад хүрсэн байна. Энэ байдал Байгаль нуурын ан амьтанд ч нөлөөлж эхэлсэн бололтой, юутай ч ойр хавийн усанд загасчилдаг хүмүүс загас баригдахгүй байгаа талаар гомдолложээ.

Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүнзгий нуур төдийгүй цэнгэг усны арвин нөөцтэй. Нуурын гадаргуу 31.7 мянган хавтгай дөрвөлжин км юм. Сүүлийн үед усны түвшин эрчимтэй буурч эхэлсэн учир ойр орчмын экосистем устаж болзошгүй хэмээн байгал хамгаалагчид анхааруулсаар байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:11

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.