Хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг төр даана

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд төлж, 50 хувийг нь төр даах, мөн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцах зэргийг хэлэлцэж ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонсож, байнгын хорооны гишүүд дэмжжээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:22

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.