Гурван хуульчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Д.Тулга / Хууль

huuliӨнгөрсөн сарын 25, 26-нд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаан болжээ. Тус хуралдаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Улмаар нэр бүхий гурван хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүйгээр болон зургаан сар, хоёр жилээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Эдгээр хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.6, 27.1, 27.2, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.4.1.12, 1.7.1 зэргийг зөрчсөн байна.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар ирсэн гомдлыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу шалгаж шийдвэрлэдэг бөгөөд шийдвэрийг маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцож буй бүрэлдэхүүн хэлэлцэн тогтоол гаргадаг байна. Маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцох бүрэлдэхүүнд Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн гурван шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч багтдаг юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.