Орон сууцны метр квадратын үнэ 200 мянга орчим төгрөгөөр буурчээ

Д.Тулга / Эдийн засаг

Он гарснаар орон сууцны үнэ өмнөх оныхоос багагүй буураад байсан билээ.Орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 хувьд хүргэсэнээр орон сууцны үнэ өсөх магадлалтай хэмээн үзэж байсан ч эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй гарчээ.

-ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 8.4 ХУВИАР БУУРЧЭЭ-

Үл хөдлөх хөрөнгийн компаниудын гаргасан судалгаанаас үзвэл 2015 оны 06-р сард орон сууцны үнийн индекс 14.0 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -8.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна. Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

-ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ДООД ТҮВШИНДЭЭ ХҮРЭЭД БАЙНА-

Оны эхний хагас жилд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс хамгийн доод түвшиндээ хүрээд байгааг судалгааны компаниуд онцолсон байв. Тухайлбал агаарын чанарын индекс нэмэгдэх тусам үнэ буурах магадлалтай байдаг бол өрөөний хэмжээ нэг метр квадратаар нэмэгдсэн тохиолдолд үнэ дунджаар 1.8 сая төгрөгөөр нэмэгдэх хамаарал ажиглагдсан байна. Мөн тухайн орон сууцны ашиглалтад орсон он хуучин байх тусмаа үнэ буурах хандлагатай байдаг. Энэ сарын байдлаар орон сууцны арилжаа эрхлэгч хувь хүмүүс болоод компаниудын хувьд орон сууцны борлуулалт эрс буурсан учир дундаж үнээс 5-8 сая төгрөгөөр буурсан талаар мэдээлж байв. Шинэ орон сууцны үнэ 2014 оны долдугаар сард нэг метр квадратын дундаж үнэ 2 сая 248 мянган төгрөг байсан бол 2015 оны зургаадугаар сарын байдлаар 2 сая 57 мянган төгрөг болж 8.5 хувиар буюу 200 орчим мянган төгрөгөөр буурсан байна. Энэ нь зах зээлд худалдан авагч бага байгаатай холбон тайлбарлаж байв.Энэ байдлаар энэ оны сүүлийн хагас гэхэд орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс улам буурах хандлагатай байгаа аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.