“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг энэ онд байгуулна

Д.Тулга / Эдийн засаг

oyutolgoiВанкувер дахь “Туркойз Хилл Ресурс” өөрийн цахим хуудаснаа “Оюутолгой”-н ордын ашигт малтмалын чанар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнээр энэ оны хоёрдугаар улирлын олборлолт маш сайн байлаа. Ордын үйл ажиллагаа эхэлснээс хойших баяжмалын үйлдвэрлэл хамгийн өндөр байсан нь энэ үе байна" хэмээн бичжээ. Мөн “Ашигт малтмалын чанар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж 20.1 хувиар нэмэгдсэнээр 2015 оны хоёрдугаар улирлын баяжмалын олборлолт өнгөрсөн улирлын үзүүлэлтээс 64.6 хувиар өссөн байна. “Оюутолгой” ордын үйл ажиллагаа эхэлснээс хойших хамгийн өндөр хөдөлмөрийн бүтээмж гарсан улирал бол энэ улирал байлаа. Хоёрдугаар улирлын зэс болон алтны баяжмалын олборлолт өмнөх улирлын үзүүлэлтээс 64.5 болон 178.1 хувиар тус тус өссөн байна. 2015 оны хоёрдугаар улиралд “Оюутолгой” орд өндөр чанартай судалд орсон байна. Өндөр чанарын төмрийн хүдрийн олборлолт энэ оны хоёрдугаар хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд “Туркойз Хилл Ресурс” 2015 онд 600-700 мянган унц алт, 175-195 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн.

oyutolgoi“Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоног зогсоохоор төлөвлөсөн нь одоогоор үргэлжилж байна.

Өнгөрсөн тавдугаар сард тус ордын далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ болон санхүүжилтийн төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурснаар “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани төслийн санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулж, далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг шинэчилж байна. Компани төслийн санхүүжилттэй холбоотой гэрээг энэ онд багтаан байгуулна” хэмээн бичсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэ оны 9-р сар гэхэд гэрээг үзэглэж хөрөнгө оруулалтын эхний урсгал нээгдэнэ хэмээгээд буй. Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаар болж Засгийн газар төслийг буцаан татаад байгаа энэ үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдэж нэг мега төсөл урагшлах таатай мэдээ байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.