Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа
Хариуцах хүн


Хамтран ажиллах
1 Эрх зүйн бичиг баримт боловсруулж, үүрэг даалгавраар хангах 2 дугаар сард Хурандаа
Ж.Болдбаатар
НЗДТГ
2 Оюутан –Цэрэг хөтөлбөрт
зориулсан сургалт зохион байгуулах
3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх Дүүргүүдийн цэргийн штаб
3 Их дээд сургуульд суралцаж
байгаа оюутан залуусын
“Оюутан- Цэрэг” хөтөлбөрт
хамрагдах судалгааг гаргах
3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд Их, дээд сургуулиудын сургалтын алба
4 Их, дээд сургуулиудтай
хамтран сайн дурын үндсэн
дээр цэргийн алба хаах
сонирхолтой оюутнуудад
“Цэргийн ерөнхий бэлтгэл”
хичээлийг сонгон суралцуулах
4-6 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
Их, дээд сургуулиудын сургалтын алба
5 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт
хамрагдах оюутан
залуусыг эрүүл мэндийн
үзлэгт хамруулах
5 дугаар сард Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
Ажлын хэсэг
6 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт
хамрагдах эрүүл мэндийн
үзлэгт тэнцсэн залуусыг
цэргийн албанд татан алба
хаалгах байгууллагад
хүлээлгэн өгөх
5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб
Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав
7 Шаардлага хангасан оюутан
залуусыг цэргийн тусгай
бэлтгэл сургалтанд
хамруулах
6-8 дугаар сард Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав БХИС
8 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт
хамрагдан цэргийн алба
хаасан залуусыг хүлээн авах
8 дугаар сард Хурандаа Ж.Болдбаатар Дүүргүүдийн цэргийн штаб
9 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн штабд хүргүүлэх 8 дугаар сард Дэд хурандаа Б.Баямөнх Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.