МҮОНРТ-ийн орлого, бусад телевиз -ХАРЬЦУУЛАЛТ

Д.Тулга / Эрүүл мэнд

Монголд өнөөдрийн байдлаар 170 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үүнд төрөөс санхүүждэг ганцхан телевиз байдаг нь МҮОНРТ юм. Тус телевиз дан ганц төрийн санхүүжилтээр орлогоо бүрдүүлдэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Улсын төсвөөс 7 тэрбум, иргэдээс сар бүр авдаг хураамжаас 3,6 тэрбум, зар сурталчилгаанаас 2,8 тэрбум гэхээр нийт 13,5 тэрбум төгрөгийг нэг жилийн дотор олоод, зарцуулсан байх жишээтэй (2014 оны байдлаар). Гэхдээ техник, уран бүтээлд нь шинэчлэл гараагүй.

Харин өргөн нэвтрүүлгийн гэх арилжааны нэг телевизийн (UBS, MN25, TВ9 зэрэг) жилийн орлого 900 саяаас 1 тэрбум төгрөг байдаг байна. Энэ бол МҮОНРТ-ийн нэг жилийн орлогын 10 хувь ч хүрэхгүй байгаа юм. Хувийн телевизүүд 30-60 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, нэг телевизийн улсад төлдөг татвар жилдээ 97-100 сая төгрөг байдгийг Татварын ерөнхий газраас мэдээлжээ.

МҮОНРТ-ийн сүүлийн НЭГ жилийн ОРЛОГО 13,5 тэрбум төгрөг

МҮОНРТ-ИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ (сая төгрөгөөр) 2006-2014 ОН

2006 он

2007 он

2008 он

2009 он

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

НИЙТ

ТАТААС

2,161.0

2,729.5

4,317.3

3,300.0

3,704.9

4,226.9

6,333.6

6,966.8

7,004.3

40,744.3

ХУРААМЖ

1,250.5

1,388.9

1,448.5

1,546.6

1,611.2

2,218.4

2,485.3

3,972.1

3,690.1

19,611.6

РЕКЛАМ

1,576.1

1,180.0

1,079.4

1,179.1

1,098.4

1,942.0

2,046.0

2,525.3

2,844.3

15,471.0

НИЙТ

4,987.6

5,298.4

6,845.2

6,025.7

6,414.5

8,387.3

10,864.6

13,464.6

13,538.7

75,826.9

Жич: 2014 оны МҮОНРТ-ийн албан хаагчийн тоо 800

Арилжааны телевизийн сүүлийн НЭГ жилийн ОРЛОГО 900 сая төгрөг

АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗИЙН ОРЛОГО ГҮЙЦЭТГЭЛ 2013 ОН

Эх үүсвэр

2013 он

Албан хаагч

Татварт

РЕКЛАМ

900 сая төгрөг

30-60

97 сая төгрөг

-МҮОНРТ 800, BBC 2500 АЛБАН ХААГЧТАЙ-

Олон нийтийн телевизүүд үйл ажиллагааны болоод санхүүгийн үр дүнгийн талаар парламентад болон иргэдэд тайлангаа тавьдаг онцлогтой. Энэ нь “олон нийтийн” гэх тодотголтой хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаардаг олон улсын жишиг. Тухайлбал, дэлхийн хэд хэдэн оронд салбартай Британийн BBC телевиз үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаарх мэдээллийг тогтмол үзэгчид болон парламентдаа тайлагнадаг байна. Мөн үзэгчдийн санал бодлыг сонсох зорилгоор үйл ажиллагааныхаа тайланг жил бүр хэвлэлд тогтмол нийтэлж, интернэтэд байрлуулж үзэгчдийн санал хүсэлтийн дагуу контент бэлтгэж нийлүүлдэг байна.

Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг BBC агентлагт нийт 2500 ажилтан албан хаагч ажилладаг. Дэлхийн томоохон улс орнуудад өөрийн салбартай, дэлхий даяар нэвтрүүлгээ цацдаг тус корпорацийн хувьд чадварлаг цөөн багаар чанартай нэвтрүүлгүүдийг үйлдвэрлэхийг зорилгоо болгодог байна. Жилээс жилд энэ орон тоо өөрчлөгддөггүй. Гэтэл манай МҮОНРТ нь зөвхөн орон даяар нэвтрүүлэг гаргадаг ч үндсэн 750, гэрээт 50 албан хаагч буюу нийт 800 ажилтантай нүсэр гэж хэлж болохуйц бүтцээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

-М.НАРАНБААТАР 75,8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙСЭН БЭ-

2006-2014 оныг хүртэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар улсаас 40,7 тэрбум төгрөг, иргэдийн хураамжаас 19,6 тэрбум төгрөг, реклам сурталчилгааны орлогоос 15,4 тэрбум төгрөг бүрдүүлж нийт 75,8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Харин энэ их мөнгөний үр шимийг шингээсэн шинэ содон уран бүтээлийг МҮОНРТ-ээс үзэгчид олж үзээгүй гэхэд нэг их хилсдэхгүй.

Зах зээлийн өрсөлдөөнд амьсгаа даран ажиллаж буй арилжааны телевизүүд аль хэдийн HD форматтай болж, телевизийнх нь гаралт өнгө үзэмж сайжирч эхэлсэн бол, МҮОНРТ жил бүр тоон системд шилжиж, HD форматтай болох талаар төсөл, хөтөлбөрүүд ярьсаар өдийг хүрсэн. Уг нь 75,8 тэрбум төгрөг хэдэн ч HD форматтай телевиз байгуулж болох л мөнгө. Харамсалтай нь сүүлийн есөн жилийн хугацаанд МҮОНРТ-ийн бүтэц улам данхайсан уу гэхээс бусад гоё, сайхан өөрчлөлт гараагүйг үзэгчид дүгнэн хэлэх биз.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:30


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.