Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаж эхэлнэ

Д.Тулга / Нийгэм

nootsiin mahНийслэлчүүдийн хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг уламжлал тогтоод удаж байгаа. Энэ жил нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болсноо Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, Эй Энд Ди Эм” 2580 тонн махыг тус тус нөөцлөөд буй аж.

Гол нэрийн барааны үнийг тотворжуулах хүрээнд нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуй нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгасан байдаг. Энэ дагуу Монголбанк 46.2 тэрбумын зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа аж. Нөөцийн мах ямар үнээр худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.