Авто худалдааны цогцолборын ажлыг гуравдугаар сар хүртэл зогсоожээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн замын түгжрэлийг сааруулах үүднээс 22-ын товчоонд автомашин болон техник хэрэгслийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэн Автохудалдааны цогцолборт байрлуулах ажил эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. НИТХ-ын тэргүүлэгчдийн 18-р тогтоол ёсоор цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сарын 1-нд ашиглалтанд орох ёстой байсан ч амжаагүй байгаа юм. Харин саяханаас цогцолборын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор гуравдугаар сарын нэгний өдөр хүртэл зогсоожээ.

Одоогоор цогцолборын эхний ээлжийн ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд гуравдугаар сараас эхэлэн ажиллаж зургадугааар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэндэхийн газар шорооны ажлыг 100 хувь дуусгасан бол асфальтиар хучих ажлын 50 хувийг бүрэн хийсэн байгаа юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.