Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлалаа

Д.Тулга / Хууль

shuuhШүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тушаалаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн хоёр, Захиргааны хэргийн танхимын шүүгчийн нэг, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг, нийт 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Шүүгчид нэр дэвшигч нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас 02 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягт хандан бүртгүүлнэ.

Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.

Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, Монгол улсын гучин таван нас хүрсэн иргэн, ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй /гэрчилгээ авсан өдрөөс хойш мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх/ гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.