Эмч, багш нар дахиад жагсана гэв

Д.Тулга / Нийгэм

Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр дахин жагсахаар болсон байна. Тэд өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар жагсаал зохион байгуулж Засгийн газарт шаардлага хүргүүлж байсан юм. Засгийн газраас ирэх 2015 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдэж 905 тэрбумын таналт хийж, аль болох хэмнэж ажиллана гэсэн. Гэтэл эмч, багш нар цалингаа 60 хувиар яаралтай нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Чингисийн талбайд жагсаал зохион байгуулсан билээ.

Энэхүү шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч тодорхой хариулт авч чадаагүй байна. Тиймээс ирэх баасан гарагт дахин жагсаал зохион байгуулахаар болжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.