Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох боломжтой гэв

Д.Тулга / Эдийн засаг

Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Баярмөнх, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятад Зүүн Ази судалгааны төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Эдийн засгийн эрчим хүчний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Э.Энхболор нар “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд болох юм. Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уг уулзалт нь “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах аж. Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаач оролцох юм байна.

Зүүн хойд азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 04 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн юм.

Уулзалтаар эрчим хүчийг алдагдалгүй үйлдвэрлэх боломж, гарц, эрчим хүчний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, зөв оновчтой өндөр ашигтай технологи нэвтрүүлэх, бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний асар их нөөцтэй болон их хэмжээний эрчим хүч импортлогч гүрнүүдийн сонирхол, уялдаа холбоо, сонирхолд нийцүүлсэн төсөл хөтөлбөр юу байгааг ярилцаж, хэлэлцэх юм байна.

Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилго тавиад байгаа аж. Манайд эрчим хүчний хангалттай нөөц байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Гагцхүү хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй аж. Байгаа нөөцөө оролцуулаад хямд эрчим хүчийг өндөр технологи ашиглан үйлдвэрлэж чадвал Зүүн хойд Азийн орнуудыг эрчим хүчээр хангах боломжтой юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.