ГОЛОМТ БАНК ХАА-н салбарынханд зориулсан “ ХАА-Н ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ” зөвлөгөөнийг зохион байгуулна

Д.Тулга / Эдийн засаг

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг дангаар бүрдүүлдэг ч шинэчлэлт хөгжил ихээр шаардлагатай байгаа салбар билээ. 2013-2014 онд Монголбанк, ҮХААЯ-наас “Үнэ Тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж нийт 376.7 тэрбум төгрөг, Чингис бонд, Самурай бонд болон Засгийн газрын үнэт цаасны хүрээнд 220 тэрбум төгрөгийн зээлийг олгосон ч энэ нь хангалттай түвшинд хүрэхгүй байгаа билээ.

Манай улсад малын тоо толгой олон ч чанар, гарц, түүхий эд боловсруулалт бага, хүнсний дотоодын хэрэгцээний хангалт муу, дэд бүтэц, санхүүгийн систем бүрэлдэн тогтож амжаагүй байна. Иймээс 2015 онд төрөөс ХАА-н санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлж, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, урт хугацааны төсвийн болон мөнгөний тогтвортой бодлогоор дэмжих бодлого баримтлахаар төлөвлөгдөж байна.

Үүнд санхүүгийн байгууллагууд, энэ дундаа арилжааны банкуудын үүрэг оролцоо их байгаа тул, Голомт банкны зүгээс “Хөдөө Аж Ахуйн Төслийн Санхүүжилт” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү зөвлөгөөнд тус салбарын төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд, засгийн газар, санхүү, хуулийн байгууллага, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөгжлийн агентлагийн төлөөлөл хүрэлцэн ирж ХАА-н салбарт тохирсон санхүүгийн шийдэл, Төслийн санхүүжилтийг хэрхэн ашиглах талаар хэлэлцэх юм.

Эрхэм таныг 2015 оны 03-р сарын 19-нд 08:30-17:00 цагт зохион байгуулагдах “Хөдөө Аж Ахуйн Төслийн Санхүүжилт” зөвлөгөөнд оролцохыг урьж байна.

Үйл ажиллагаанд оролцоход үнэ төлбөргүй ба оролцохоор бол tengis_b@golomtbank.com хаягруу нэр, байгууллага болон албан тушаалаа бичиж явуулна уу. Нэмэлт мэдээллийг tengis_b@golomtbank.com болон 99062433 дугаараас тодруулна уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.