Өргөдлийн байнгын хорооны даргаар О.Баасанхүүг сонгохыг дэмжив

Д.Тулга / Улстөр

bhorooӨнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хураллдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны даргад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс О.Баасанхүүг нэр дэвшүүлсэн. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ярилцаад, байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн, хуульч өмгөөлөгч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан О.Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлж байна.

Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд О.Баасанхүү гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Дээрх хугацаанд нэлээн олон хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсгүүдэд орж ажиллаж байсан туршлагатай гишүүн. Өнгөрсөн хуралдаанаар зарим ойлголцлын зөрүү, мэдээллийн дутмаг байдлаас улбаалж байнгын хорооны даргыг сонгож чадаагүй өнөөг хүрсэн гэв.

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд М.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд үг хэлсний дараа “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:35


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.