“Дайчин сүх” ХХК-ий автобусны жолоочид есөн жилийн ял оноожээ

Д.Тулга / Хууль

Өнгөрсөн оны зургаадугаар сард Сүхбаатар аймгаас Улаанбаатарыг зорьж явсан “Дайчин сүх” ХХК-ийн 05-22 СҮА улсын дугаартай автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойролцоо осолдсон билээ.

Жолооч Содномдаржаагийн Болдбаатар нь Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байдаг.

Ослын улмаас долоон хүний амь нас хохирч,есөн хүний биед хүнд зэргийн гэмтэл, 13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл, 15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм. Мөн “Дайчинсүх” ХХК-ний эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашинд 36.440.000 төгрөгийн шууд хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учирсан байна.

Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч С.Болдбаатарт ЭХТА-ийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:04


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.