Ж.Мөнхбат: АН-ын дөрвөн байрыг улсад авах асуудлыг бид тавья

Д.Тулга / Улстөр

munhbatАрдчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ын барьж, одоо ашиглаж байгаа “Тусгаар тогтнолын ордон”-г ард түмний мэдэлд шилжүүлэхийг шаардаж байна хэмээн мэдэгдсэн. Тэд 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээнээр Монгол Ардын нам төв байраа шатаалгаж, 14.6 тэрбум төгрөгөөр “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан. 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандана гэж мэдээлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН-аас мэдээлэл хийж, энэ асуудалд тайлбар өглөө. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “2008 оны 7 сарын 1-ний асуудалтай холбоотойгоор 2009 оны долдугаар сарын 9-нд Өршөөлийн хуулийг УИХ баталсан. Энэ үед МАН дангаараа парламентыг бүрдүүлж байгаагүй. АН-ын гишүүд парламентад сууж байсан. Энэ хуулийг дэмжиж баталсан байдаг. Хуулийн дагуу 2009 есдүгээр сарын 23-нд Хохирогчид нөхөн олговор олгох тухай журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан байдаг.

2010 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдаанаас 216 тоот шийдвэр гаргаж, хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон. Шүүх энэ хохирлын хэмжээг тогтоохынхоо өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. Шүүхийн шийдвэрээр “Өмч хөрөнгө нь шатсан сүйдсэн үндэслэлээр энэ мөнгө шилжсэн” гэв.

Мөн тэрээр “Улстөрийн намын тухай хуулийн 16.1-д Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 16.2.6. өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлогын талаар заасан байдаг. Үүний дагуу манай нам байраа түрээслүүлдэг. Манай намын зүгээс Лениний музейг улсын өмчид буцаасан. Ер нь бол АН-д ч бас улсын өмчөөс захирамжаар гаргуулсан дөрвөн байр бий. АН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо ийм асуудал тавьж байгаа нь харамсалтай байна. Тэгвэл АН-ын дөрвөн байрыг мөн адил улсад авах асуудлыг бид тавья л даа” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.