Асуудал шийдэгдсэний дараа болсон өнөөдрийн ЭСЭРГҮҮЦЭЛ

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэн зарим зүйлийг хэвээр үлдээсэн билээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийхдээ хэмнэлтийн бодлого барихын тулд "Нэг сарын орлого нь нэг сая төгрөг хүртлэх айлын хүүхдэд л зөвхөн сар бүр өгдөг хүүхдийн 20000 төгрөгийг олгодог байх, Мөн хүүхэд нь 18 нас хүрсэн алдарт эхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олгохгүй байх" зэрэг хэмнэлтийн бодлогоо танилцуулсан. Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар хүүхдийн 20000 төгрөг болоод одонтой эхчүүдэд олгодог мөнгийг өмнө олгодог хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн билээ.

Харин яг одоо Чингисийн талбай дээр нэгэн сонирхолтой гэмээр эсэргүүцлийн арга хэмжээ болж байна. Ц.Чойжамц, н.Ганбаатар гэх хоёр иргэн Ерөнхий сайдын хэлсэн дээрх мэдэгдлийг эсэргүүцэж ийн эсэргүүцлээ илэрхийлж буй ажээ. Нэгэнт өчигдрийн болсон хурлаар дээрх асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болсон ч Чингис хааны талбай дээр жагсаал хийх зөвшөөрлөө авчихсан байсан учир эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон гэв. Тэд “Цаашид ийм бодлогогүй шийдвэрийг бүү гаргаасай гэсэн сануулагыг өгөхөөр өнөөдөр ийн сэтгэж эсэргүүцлээ илэрхийлж байна” гэсэн юм.

Жич: Энэ эсэргүүцлийн арга хэмжээнд үзүүлэн ашигласан болно.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.